Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БУРХАН ХҮНИЙГ БҮТЭЭСЭН, БУСДЫГ НЬ БАРИЛГАЧИД БҮТЭЭСЭН

2016-03-17  

БҮГДИЙГ БҮТЭЭГЧ Б.НЭМЭХБААТАР МААНЬ ДОКТОР НЭМЭХЭЭ БОЛЛОО

 

Барилгачдын тухай бичих хэрэг болоод, Нэмэхээ найз руугаа утас цохилоо. Цөөн үгээр барилгачдыг хэрхэн тодорхойлох вэ ? гэсэн миний асуултад :

- Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь барилгачид бүтээсэн гэж маш товч, тодорхой хариулт өгч билээ.

Ер нь түргэн сэтгэдэг, өрсөж хөдөлдөг нэгэн. Тэр зангаараа л хариулсан нь тэр. Бодоход барилгачид бол үнэхээр бүтээн байгуулагчид юм. Хотыг хэн босгов ? Хотын зам, талбай, гүүр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, үйлчилгээний цогцолборыг хэн босгов? гээд бодох л хэрэгтэй. Улс төрчид л лав бүтээн босгоогүй. Цагаан захтангууд ийм ажил хийж чадахгүй. Нөгөө л архитекторууд зургийг нь гаргаж, барилгачид л босгосон. Ийм л гавьяатай хүмүүсийн нэг өнөөдөр Монголын эрдэмтдийн тэргүүн эгнээнд жагслаа.

Говь-Алтай аймгаас ардын уран зохиолч Л.Түдэв тэргүүтэй олон зохиолч эрдэмтэн төрсөн бол тус аймгийн эрдэмтдийн бүлд барилгын салбараас эрдэмтэн нэмэгдлээ. Харуулж үзүүлэх бүтээн байгуулалттай, бодит амьдралаас төрсөн, жинхэнэ эрдэмтэй эрдэмтэн бүл нэмлээ.

Түүнийг Баяртогтохын Нэмэхбаатар гэдэг. Ажил, амьдрал түүний овгийг өөрчлөх шахсан. Хүмүүс түүнийг барилгын "Заг" группийн ерөнхийлөгч Нэмэхбаатар гэдгээр илүү мэдэх буюу, ердөө л "Заг"-ийн Нэмэхээ гэж дуудах нь бий. "Заг" групп өөрөө Монголын орчин үеийн барилгын хөгжлийн нэрийн хуудас болсон компанийн нэг. Түүний ерөнхийлөгч гайхалтай хөдөлмөрч, гайхалтай түргэн сэтгэгч нэгэн. Ямагт шинийг эрэлхийлдэг Нэмэхбаатарын эрдмийн бүтээл, Монголын барилгын бүтээн байгуулалтад шинэ технологи, шинэ аргачлал нэвтрүүлж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Найздаа чин сэтгэлийн баяр хүргэе.

 

 

Ц.ЭНХБАТ 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:barilgiin salbariin tom akyl daa 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?