БАГШ НАР ЭНЭ САРД ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯНА

2017-10-12  

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбоо, “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг дэмжиж өчигдөр мэдээлэл хийлээ. Хурлаар боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хамгийн бага байгаа учраас “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэв. Хэрэв гурван талт хамтын хэлэлцээр хийж, үр дүнд хүрэхгүй  бол аравдугаар сарын 23-наас хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн “Манай холбоо нь “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Монгол Улсын тэргүүлэх салбар хэмээн зарлан тунхагладаг боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдын нийгмийн асуудал хэцүү байдалд ороод байна. Багшийн цалин нэмэгдүүлэх боломж төрд бий. Тухайлбал Засгийн газар, УИХ-ын нэг удаагийн шийдвэрээр 900 гаруй тэрбум төгрөг зарцуулагддаг. Үүнээс 30 хувийг зарцуулахад багш нарын цалинг 30-40 хувь нэмэх боломжтой” гэв.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?