Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

“RIO TINTO”-ГИЙН ЗАХИРАЛ 3 ТЭРБУМЫН ЦАЛИН АВНА

2016-03-19  

“Оюутолгой”-н хувь нийлүүлэгч “Rio Tinto”-г Жан-Себастьян Жак удирдахаар болжээ. Учир нь 7 жил Гүйцэтгэх ерөнхий захирлын албыг хашсан Сэм Уолш амралтаа авч ирэх 7 дугаар сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгөх юм. Түүний албыг авах Жан-Себастьян Жак нь тус группэд Зэс, нүүрсний группийг удирдаж байсан нэгэн юм. Энэхүү албыг аажмаар шилжүүлэх үүднээс Ж.С.Жак компанийн ТУЗ-д нэгдэж, гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах гэнэ. Ж.С.Жак нь “Rio Tinto”-ийн гүйцэтгэх хороонд 3 жил гаруй ажилласан бөгөөд дэлхийн таван тивд таваарын төсөл удирдаж байсан туршлагатай зэс, нүүрсний бизнест маш их туршлага хуримтлуулсан нэгэн гэдгийг эх сурвалж онцолжээ. Энэхүү албыг тэрээр авснаар 800 мянган фунт стерлингийн үндсэн цалин авах бөгөөд 7 дугаар сарын 1-нээс 1.08 сая фунт стерлинг болж өсөх гэнэ. Энэ нь монгол мөнгөөр 3 тэрбум орчим төгрөг юм.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin :bid yaj amidraad bgaan be 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?