БОЛОВСРОЛЫН ЧАНАР, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР БАГШ НАР ЛХАГВА ГАРИГТ ЧУУЛНА

2017-10-30  

“Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага”  Иргэний нийгмийн үндэсний чуулган 8 дахь жилдээ болох гэж байна.  Чуулганд 21 аймгийн болон нийслэлийн сургуулиудын удирдлагууд, багш нар оролцож боловсролын салбарт тулгамдаад буй чанар, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал,  Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эцэг эхийн оролцоо зэрэг олон чухал асуудлаар санал солилцох аж. Мөн чуулганд боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллагын зарим төлөөлөл оролцохоо илэрхийлжээ. Чуулган лхагва гаригт буюу 11 сарын 1-нд Чингис зочид буудлын хурлын танхимд 09.00 цагт эхлэх юм байна. 

 

 

Б.ОРХОН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?