Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ДЭЛХИЙН СУПЕРМОДЕЛИОР Т.ШИНЭТУЯА ТОДОРЛОО

2016-03-21  

“World Supermodel Pageant” буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн Өмнөд Африкийн Блумфонтейн болж, Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардсан байна. Ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлж Нью-Йоркт төвтэй “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Монгол Улсын хувьд анх удаа Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн 40 орноос шилдгийн шилдэг ялагчаар тодорч буй нь энэ юм. Т.Шинэтуяа 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Түүний гэрээ байгуулах эрхийг нь гардсан “Trump Models” агентлагийг тэрбумтан Дональд Трамп 1999 онд үүсгэн байгуулсан бөгөөд Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг юм.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
saruul :mundag yumaa amjilt urag****a 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?