Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭН ӨДӨР ТӨРСӨН 15 ХҮҮХЭД ГҮРРАГЧАА НЭРТЭЙ

2016-03-21  

3 дугаар сарын 22 буюу маргааш Монгол хүн сансарт ниссэн 35 жилийн ой тохионо. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ түүхэн өдөр Манай улсад 206 хүүхэд мэндэлсний 97 нь эрэгтэй үлдсэн нь эмэгтэй. Тэдний 15 нь “Гүррагчаа” нэрийг өвлөсөн бол ихэнх нь Сансармаа, Сансар, Сансархүү гэхчлэн од гарагийн нэртэй ажээ.

Ням гарагт Буянт-Ухаа спорт ордонд болсон “Сансрын нэг өдөр” өдөрлөгт Монгол хүн сансарт ниссэн өдөр мэндэлсэн чацуутнуудын төлөөлөл хүрэлцэн ирж ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан.

Л.ОДБАЯР: “САНСАР 03.22" ХАЯГААР НЭГДЭХ БОЛОМЖТОЙ

“Бид Монгол хүн сансарт ниссэний 20,25,30 жилийн ойгоор Ж.Гүррагчаа баатартай төрсөн өдрөө тэмдэглэж байлаа. Түүнээс хойш сошиалаар “Сансар 03.22” группийг нээж, нэгдэн нийгмийн чанартай ажлуудыг зохион байгуулсаар ирсэн.  Одоогоор 30-аад залуус идэвхитэй байдаг. 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр төрсөн залуус энэ мэдээллийг уншиж байгаа бол группдээ нэгдээрэй гэж уриалмаар байна.

ГУРАВДУГААР САРЫН 22-НД ТӨРСӨН ХҮҮХДҮҮДЭД ДУРСАМЖ ХАДГАЛУУЛНА

“Бид 2016 оны гуравдугаар сарын 22-нд буюу Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн энэ өдөр мэндэлсэн дүү нартаа дурсамж хадгалуулж гарын бэлэг өгөхөөр төлөвлөж байна.

Мөн монгол хүн сансарт ниссэн энэ түүхэн өдөр мэндэлсэн чацуутнууд өөрсдийн гэсэн дуутай болсон. Шаравын Сүрэнжавын үг, н.Сансархүүгийн ая “Чацуутнуудын дуу”-г СТА Г.Ганбаатар дуулж амилууллаа. 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:puuh group bdagiin bn 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?