О.АМАРТҮВШИН: БИД “ХУМХЫН ТООС” ШИГ Л НӨЛӨӨТЭЙ

2016-03-23  

-ӨГЛӨӨ БҮРИЙН ЦААНА АМЖИЛТ НУУГДАЖ БАЙДАГ-

“Nous Events"-ээс зохион байгуулдаг “6:45” уулзалт лекцийн энэ өглөөний хүндэт зочноор UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин уригдаж “Монгол бренд” сэдвээр лекц уншлаа.

Бренд гэж ярихаар хамгийн түрүүн бараа бүтээгдэхүүн, бизнесийн талаарх ойлголт ой тойнд чинь бууж, их хол юм шиг санагдаж байна уу. Надад ч гэсэн яг тэгж санагдсан. Харин лекцэнд суусныхаа дараа би, чи, бид, бүр 3 саяулаа бренд юм гэдгийг ойлгосон. Гагцхүү өөрийгөө бусдаас өөр, бусдаас онцгой бренд болгож боловсруулах учиртай ажээ.

Хувь хүний бренд байгууллага амжилттай ажиллах суурийг тавьдаг бол байгууллагын бренд улс орны брендийг бий болгож байдаг. Дээрх гурван брендингийг хэрхэн бий болгох, яаж хөгжүүлэх, брендингүүдийг амжилттай хэрэгжүүлсэн "Сase" гэхчлэн энэ өглөөний лекц тун сонирхолтой өрнөсөн.

Лекцийн дараа түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-UFC ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН-

-Өнөөгийн дэлхийн зах зээл хаашаа чиглэж байгааг харин Монгол түүний хаана нь явааг манай уншигчдад сонирхуулаач ?

-Яг өнөөдрийн байдлаар Монгол хаана ч биш байна. Дэлхийн эдийн засагт монголчуудын эзлэх хувь 6000/1 хувь. “Хумхын тоос” шиг өчүүхэн нөлөөтэй байна гэсэн үг. Одоогоос 3 жилийн өмнө энэ байдал арай өөр байсан. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч дэлхийд номер нэг өсөлттэй оронд тооцогдож байлаа. Харамсалтай нь түүх болоод үлдчихлээ. Үүнийг хүмүүс дэлхийн эдийн засаг сайнгүй байгаатай холбож тайлбарлаж байгаа боловч энд нөлөөлсөн сөрөг хүчин зүйлс нь бидний өөрсдийн том алдаанууд байсан. Ялангуяа төр барьж байсан эрх баригчид буруу шийдвэр гаргаж, дээрээс нь нэгдмэл нэг улсын бодлого биш хувь хүний бодлого хүчтэй нөлөөлсний үндсэн дээр энэ боломжоо алдчихлаа. Мэдээж юм бүхэн мөнхийн муу эсвэл сайн гэж байхгүй. Магадгүй бид сүүлийн 3-4 жил байж болох хамгийн муу цэгт хүрсэн бол одоо асуудлаа зөв оношлоод, зөв бодлогоо тодорхойлоод амжилттай байх боломж бий.

-Та илтгэл дундаа дурдсан. АСЕМ-ийн ач холбогдлыг нийтээрээ мэдэж байх учиртай гэж. Тэгвэл бид АСЕМ-ээр дамжуулж дэлхийд өөрсдийгөө яаж зөвөөр сурталчлах вэ?

- Үүнд улс даяараа ач холбогдол өгч оролцох ёстой юм. Монголын талаар зөв ойлголт өгье гэж л байгаа бол бүх зүйлээ бэлдэх хэрэгтэй. Ядаж ард иргэддээ зөв ойлголт, зөв мэдээллийг хүргэх нь наад захын хийх ажил. АСЕМ-ээр өгсөн сайн мессеж маргааш нь ч бас тийм л байх ёстой. Учиргүй сайхнаар өөрсдийгөө сурталчилчихна, нөгөөдүүл нь ойлгоод эргээд бидэнтэй харьцсан чинь бахь байдгаараа байж болохгүй л байхгүй юу. Тэгвэл сурталчилснаасаа долоон дор юм болно. Яаж бид өөрсдийгөө зөвөөр сурталчилах уу, сурталчилсныхаа дараа ямар зөв алхмыг хийх талаар тал талаасаа анхаарах хэрэгтэй байна. 

-Бид энд дэлхийд танигдах тухай ярьж байна. Гэтэл монголчууд аль хэдийн гадаадын хөрөнгө оруулагчдад муу нэртэй болчихсон. Энэ хандлагыг яаж өөрчлөх вэ?

-Хэрэглэгч юу хүсээд байгаагаа мэддэггүй юм. Компани тэдний далд хүсэл сонирхолд нийцсэн, хэрэгтэй зүйлийг үйлдвэрлэж, хүмүүс тэр рүү нь хошуурдаг. Улс орон ч гэсэн яг адилхан. Өнөөдөр манай сонгуулийн систем, тухайн ард иргэд юу хүсээд байгаад тулгуурлаж үйл ажиллагаа явуулаад байна. Ингэвэл хөгжихгүй ээ. Өндөрлөг рүү татах ёстой болохоос биш та нар юу хүсч байна гээд яваад байвал улам л доошилно. Нөгөөтэйгүүр намын урт хугацаатай,тогтвортой бодлого байх хэрэгтэй. Би түрүүн ярьсан, 25 жилд 16 засаг солигдсон гэж. Тэгээд гарсан засаг нь өмнөх засгийнхаа хийж байсан ажлыг үгүйсгэнэ гэдэг  тогтвортой хөгжих боломжийг олгохгүй байгаагийн гол хүчин зүйл. Ядаж 4-8 жил тогтвортой байх ёстой. Тэгж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. 

-Дэлхийд танигдах Монголын бренд юу байж болох вэ?

-Наадам гээд “google”-ээс хайх юм бол Өвөрмонголын наадмын талаарх мэдээлэл голдуу гарч ирнэ. Өвөр монголчууд Монголоо дэлхийд маш сайн сурталчилдаг. Харин бид зүгээр л хараад сууж байна. Монголчууд аялал жуулчлалаа зөв хөгжүүлж брендинг хийх өргөн боломж бий.

-Сontrol.mn сайтад ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

-Баярлалаа

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Galaa :Zaaval ochij vznee daraagiin surgaltiig yaj medehuu ? 2016-03-23
unen:he he toos n odoo bur bhgvi bolood bgaa genui he he oneed ch hureh shig uur ch hureh shig 2016-03-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?