Олон улсын уралдаан тэмцээнүүдэд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд Засгийн газрын тогтоолоор мөнгөн шагнал олгодог уламжлалтай.
Энэхүү шалгуурыг 2017 онд хангасан уран бүтээлчдэд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. БНХАУ-ын Учо хотод болсон Олон улсын Циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн циркийн уран бүтээлчдэд, ОХУ-ын Санкт-Петербургт болсон дуурийн залуу дуулаачдын уралдаанд 2-р байр эзэлсэн Э.Анхбаяр, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский – Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд 2-р байр эзэлсэн Монгол улсын консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар, мөн уралдаанд 3-р байр эзэлсэн суралцагч Б.Есүй нар шагналаа гардан авлаа.
БСШУЯам