ХОТ ХООРОНД НОМТОЙ АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-01-30  

Улаанбаатар-Чойбалсан чиглэлд номтой автобус зорчиж эхэлжээ. Хол замд явж байгаа хүмүүс  ихэнх цагийг утсаа оролдож, хөзөр тоглож эсвэл унтаж өнгөрөөдөг. Тиймээс 500 км-ээс урт замыг 10 цагаас илүү хугацаанд автобусанд зорчиж өнгөрөөдөг холын аймгуудыг сонгон авч “Номтой автобус” төслийг хэрэгжүүлэхээр хэсэг залуус нэгджээ.

Эхний ээлжинд Түүх, Уран зохиол, Хүүхдийн, танин мэдэхүйн гэх мэт 30 гаруй номыг Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн автобусанд байршуулжээ. Яваандаа тэд төслөө өргөжүүлэн 500 км-ээс дээш хол замд зорчдог бүх автобуснуудыг номтой болгохоор зорьж байгаа юм байна.  "Номтой автобус" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа залуус “Зориг сан” болон “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж шалгарсан юм байна. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гиййййчин:унтаж явахын оронд уншиж явах болж дээ 2018-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?