Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж байгаа харамсалтай тоон мэдээлэл бий.
Ганцхан жишээ дурдахад, манай улсад 1000 төрөлт тутамд 33 нь охид буюу жил бүр 5000-6000 өсвөр насны охин төрж байгаа гэсэн судалгаа бий.
Энэ бол өсврө насныхны дун дахь эрүү мэндийн боловсрол тэр дундөө нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой гэж зарим судлаач, шүүжлэгчид үздэг юм.
Учир нь одоогоос 3 жилийн өмнө буюу 2015 онд "Эрүүл мэнд"-ийн бич даасан хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан байдаг юм.
Тиймээс эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлийн хэлбэрээр судалдаг болох, үр дүнтэй, оновчтой сургалтыг бий болгох талаар ярьж эхэллээ. Энэ ч үүднээсээ эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна.
С.ШҮРЭНЧИМЭГ