Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд ШУА-аас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд болон иргэдэд зориулсан шинжлэх ухаан-танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал 33 товхимолыг гаргасан байдаг.
Тэгвэл Дэлхийн номын өдрийг тохиолдуулан
ШУА-аас 2017 онд хэвлэсэн 11 цуврал товхимолыг хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад тарааж өгөхөөр болжээ.
400 цагц бүхий 4400 ширхэг уг номонд нар, нарны аймаг, Жигмэд Тогмид хоёр, Элементүүдийн үүсэл, Монгол орны эртний амьтан ургамал, Усан орчны амьдрал, Монгол орны цэцэгт ургамалын ертөнц, Ой мод, Эртний улсууд, Гуравдагч хөрш, Хеликобактер, Хэл ба сэтгэхүй гэсэн товхимолууд багтжээ.