ОЮУТАН ЦЭРГИЙН ТООГ ИРЭХ ЖИЛ 500-Р НЭМЭГДҮҮЛНЭ

2018-04-30  

Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгаа “Оюутан-цэрэг” хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.

Улаанбаатар хотоос 720 гаруй оюутан залуус зургаан бүлэг болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуулиуд дээр онолын хичээлд сууж байна. Бямба, Ням гаригуудад өглөөний 09.00-14.00 цагийн хооронд 04 дүгээр сарын 1-нээс 06 дугаар сарын 1 хүртэл 96 цаг буюу хоёр кредит багц цагт багтаан “Батлан хамгаалахын эрх зүй”, “Ерөнхий тактик”, “Галын бэлтгэл”, “Тусгай тактик” зэрэг дөрвөн хичээлийг зааж байгаа юм байна.  

Харин хөдөө орон нутагт нийт 13 аймгийн их, дээд сургуулиудыг түшиглэн тухайн аймгийн цэргийн хэлтсүүд хариуцан 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтанд хамрагдан хичээллэж байна. Цаашид Ховд аймагт 150, Орхон аймагт 100, Баянхонгор аймагт 50, Дорнод аймагт 50, нийт 350 оюутан залуусыг тухайн аймгуудын цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалт зохион байгуулах юм байна.

Цэргийн мэргэжлийн буюу хээрийн бэлтгэл сургалт 06 дугаар сарын 15-аас 08 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд нийт 568 цаг буюу 14 кредитийн эрчимжүүлсэн, вакуум хаалттай сургалт явуулж цэргийн 11 мэргэжлээр суралцуулах юм.  

Ер нь БХЯ-аас жил бүр оюутан цэргийн тоог нэмж байгаа бөгөөд ирэх жил мөн 500-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш нийтдээ 4500 гаруй оюутан залуучууд тус хөтөлбөрт хамрагджээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Z:ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. 2018-05-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?