Монголд анх удаа олон улсын балетын тэмцээн зохиогдох гэж байна. Энэ сарын 29-өөс 6 сарын 1 хүртэл явагдах уг тэмцээн БСШУСЯ-ны ивээл дор Монголын балетийн хөгжлийн сан, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр УДБЭТ-тай хамтран зохион байгуулж буй юм.
Тэмцээн нь насны гурван төрлөөр, хоёр ангилалд зохион байгуулагдах ба нийт 7 улсын 10 хотын 80 гаруй хүүхэд өрсөлдөх юм байна.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МУГЖ Д.Алтанхуяг ажиллаж байгаа юм. Тэрээр “ОУ-ын тэмцээнийг монголдоо зохион байгуулна гэдэг маш олон давуу талтай. Тиймээс бид зохион байгуулалтыг дээд зэргээр хангах хэрэгтэй. Ядаж л хоосон суудал нэг ч байхгүй баймаар байна. Тэгэхийн тулд бид өдөр шөнөгүй хичээж байна” гэлээ.
Тэмцээний шагналын сан 4250 доллар буюу 10 сая төгрөг бөгөөд
Балетын тэмцээн сүүлийн жилүүдэд зөвхөн оролцогчид хоорондоо өрсөлдөж хөгжихөөс гадна балетын алдартай компаниуд чадварлаг бүжигчдийг эрж олж, продюсинг хийдэг болоод байгаа. Сонгосон бүжигчинг ОУ-ын тэмцээнүүдэд бэлтгэж, гэр бүлийнхэнд нь тухайн улсад аялах боломж олгож, бүхий л талаар дэмжин хамтран ажиллахыг санал болгодог байна. Тиймээс энэ удаад бүжигчид хоорондоо өрсөлдөхөөс илүү өөрийгөө нээж, харуулах хэрэгтэй гэж зохион байгуулагчид хэллээ. Учир нь уг тэмцээнийг 9 орноос хүрэлцэн ирсэн мэргэжлийн шүүгчид шүүх бөгөөд тэд чадварлаг монгол балетчинг хайж байгаа юм байна.
ЛИ НА - ХЯТАД УЛСЫН СЯМЭНИ ИХ СУРГУУУЛИЙН МАСТЕРИЙН ЗЭРГИЙН БАГШ, ПРОФЕССОР
Тэмцээний шүүгчээр:
ОУ-ын тэмцээний тоо, чанар нэмэгдэхийн хэрээр гадны оролцогчид олширч, үүнийг даган аялал жуулчлал тодорхой хэмжээнд өснө гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.
О.НАНСАЛМАА