ХҮҮХЭД ЗОДСОН БАГШИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ

2018-05-30  

Сүхбаатар дүүргийн Амила цэцэрлэгийн бага бүлгийн багш Г.Анхтуяа 5 сарын 28-нд бага насны хүүхдийг зодсон зөрчил гаргасан байна.Энэ үйлдэл нь хяналтын камерт бичигдсэнээр цэцэрлэгийн удирдлагууд шуурхай хуралдаж Г.Анхтуяаг ажлаас нь чөлөөлжээ. Мөн багшлах эрхийг нь хасуулах саналыг холбогдох газарт хүргүүлж хуулийн байгууллагад шалгуулахаар болсон юм. Зөрчил гаргасан багшийн эл үйлдэлд цэцэрлэгийн захиргаа, ажилтнууд эцэг эхчүүдээс чин сэтгэлийн уучлал хүссэнээ фэйсбүүкээр мэдэгдсэн байна.  Ийнхүү зөрчил гаргасан бол уучлалт гуйдаг соёлыг нэвтрүүлж буй анхны цэцэрлэг Амила юм.

Түүнчлэн тус цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн камерийн хяналттай болж оператор бүх салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахаа мэдэгдлээ.

 

 

Б.ХУЛАН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?