МУИС-ийн багш ажилтнуудын төлөөлөл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой уулзлаа. Багш нар МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, багш ажилтан оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг гэдгийг хэлсэн байна. Мөн аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн. МУИС-ийн одоогийн захирал Я.Төмөрбаатар нь захирлын үүрэг гүйцэтэггч бөгөөд энэ суудалд нэг жилийн турш сууж байгаа юм байна. Тиймээс сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг ахин явуулж, жинхэнэ захиралтай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тус сургуулийн багш нарыг төлөөлж доктор Г.Элдэв-Очир, дэд профессор, доктор Д.Дашдулам, доктор Д.Амартүвшин нар ийнхүү ярилаа. Энэ асуудалд МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газар анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн юм.
Анх багш нар оюутнуудын дүнг засдаг талаар тус сургуулийн хоёрдугаар курсийн оюутан, Оюутны холбооны дарга нь хэвлэл мэдээллээр ил тод хэлсэн байдаг. Тэгвэл энэ асуудал нь зөвхөн дүн засдагаар зогсохгүй олон асуудлууд байдаг гэж ийнхүү багш ажилчид нь холбогдох хүмүүст илэрхийллээ.
О.НАНСАЛМАА