Монгол Улс 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон 18 мянган үгтэй “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг хэрэглэж ирсэн юм. Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 37486 үг, 1000 орчим гадаад үгээс бүрдсэн "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь”-ийг эмхэтгэн шинээр хэвлүүлжээ.
Уг ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлний зөв бичгийн дүрмийн маргаан нэг тийш шийдэгдэнэ гэж үзэж байна. Учир нь энэхүү толь бичгийг бүтээхэд бүх салбарын эрдэмтэн, багш нарыг хамруулж, өмнө нь зөв, буруу хэмээн маргалдаж байсан дүрэм, үгсийг нэгтгэж чаджээ.
Номыг өнөөдөр албан ёсоор танилцуулж олно нийтийн хүртээл болгох юм.
С.ШҮРЭНЧИМЭГ