ДАШТ-НИЙ МАРГААШ ЛЕКЦЭНД СУУСАН 200 ОРЧИМ ЗАЛУУС ЮУ СОНИРХОВ?

2018-07-16  

Өчигдөр хөлбөмбөгийн ДАШТ-ний сүүлийн тоглолт болж ихэнх фанатууд шөнийн 2.00 цаг гэж унтсан болов уу. Тэгвэл ДАШТ-ний маргааш өглөө эрт лекц сонсохоор ирсэн залуусын тоо 200 хүрсэн гэвэл та гайхаж байна уу. Тэр ямар лекц байв гэж өөрийн эрхгүй сонирхож байгаа байх.

Дэлхийн технологийн ертөнцийн гол сэдэв болж, бүх улс тус асуудалд анхаарлаа хандуулах болсон. Манай залуучууд ч яаж хоцрох билээ. Энэ бол хиймэл оюун ухаан юм. МУИС-ийн номын сангийн хурлын танхимд болсон хиймэл оюун ухааны лекцэнд заал дүүрэн залуучууд ирж, англи хэл дээрх 2 илтгэлийг алга нижгэнүүлэн ташиж суусаар тархиа цэнэглээд гарлаа. Тус танхимд АНУ-ын судлаач, шинжлэх ухаанч  ARTHUR SZLAM Мэдрэлийн сүлжээний графикийн богино заавар хэмээх илтгэлээ тавьсан юм. 

 

Тэнд шагай орхиход автоматаар тоолдог программ бүтээсэн МУИС-ийн Математикийн тэнхмийн  оюутан өөрийн туршлагаа хуваалцаж, энэ чиглэлийн ТББ-аас нэрэмжит шагнал хүртэл авсан юм. 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?