ИНТЕРНЭТЭЭР МЭДЛЭГЭЭ ТЭЛЭХЭД ТАНЬ ТУСЛАХ 20 ВЕБ САЙТ

2018-08-02  

Энэ жил та шинэлэг зүйлс сурмаар байна уу? Техник технологи хөгжих тусам боловсролыг интернет орчноос хүссэн үедээ, хүссэн газраасаа сурч чадаж байна. Ингээд шинэ зүйлсийг сурч болох шилдэг сайтуудыг санал болгож байна.

БИЗНЕС

CreativeLive.com  

Хүссэн ангидаа нэгдэж дэлхийн шилдэг судлаачдын хичээлийг үнэгүй үзэх боломжийг энэ сайт танд олгоно. Бизнесийн талаар шинэ зүйлс сурахаас гадна зураг,  маркетинг,  дизайн гээд олон талын мэдлэгийг нэг дороос олж авна.

Investopedia.com

“Investopedia” бол эдийн засгийн талаарх хичээл, хувьцаа худалдаалалт болон хөрөнгийн зах зээлийн  жишиг загваруудыг харж болно.

Bigger Pocket.com 

Энэ сайт нь хөрөнгө оруулалт, өмчийн тухай хичээлийг интернэт орчинд суралцах боломжийг олгодог. 

Mixery.com

Бизнесийн салбарын тэргүүлэгчид болон удирдагчдын тухай болон тэдний амжилтын түүхийг сонсоход зориулсан веб сайт юм. 

GeneralAssembly.ly 

Маркетинг, бизнес, индексжүүлэлтийн ганцаарчилсан,  үнэгүй ангид хамрагдан сурахыг хүсвэл энэ веб сайтаар зочлоорой. 

Skillshare.com 

Энэ веб сайтаар дамжуулан үнэгүй ангид хамрагдаж, боловсруулсан төслөө зарж ч болно гээд бод доо. (Нэг сард 10$ )

ГАДААД ХЭЛ 

Duolingo.com

Шинээр сурахыг хүссэн бүх гадаад хэлээ эндээс үнэгүй сурч болно.

Memrise.com

Утсан дээрээ Memrise:Learn Languages Free гэж суулгаж болох бөгөөд өдөр бүр шинэ үг сурах боломжтой.

Rypeapp.com

Энэ бол хэл сурахад тань туслах хувийн дасгалжуулагч болно. Мэргэжлийн багш нар 14 хоногийн турш танд хичээл заах болно.

БОЛОВСРОЛ

Khangacademy.org

Энэ сайт нь 1500 гаруй хичээлийн загвар бичлэгүүдтэй бөгөөд та тооноос эхлээд хими гэх бүхий л хичээлийг суралцах болмжтой.

EdX.org

Эндээс та дэлхийн шилдэг сургуулиуд болох Харвард, Оксфордын үнэгүй сургалтуудыг авах боломжтой.

Tedx

Салбар, салбартаа тэргүүлэгчдийн шинэлэг санааг цогцлоосон богино хэмжээний илтгэлүүдийг эндээс үзэж мэдлэгтээ хувь нэмэр оруулаарай.

ТЕХНОЛОГИ

Treehouse.com

“Treehouse” сайт таньд анхан шатны HTML, болон хэрхэн, яаж вебсайт хийх талаар зааж зөвлөх болно.

Coursera.com

120 гаруй шилдэг Их сургуулиудын боловсролын бүтцийг судлах хичээлд үнэгүй хамрагдах боломжтой.

Lynda.com

Та нэг сарын хугацаанд софтвэйр програмыг ашиглаж сурах болон, бизнесийн чадварыг эзэмших боломжтой.

ЭРҮҮЛ МЭНД

Bodybuilding.com

Энэ бол дасгал, хөдөлгөөнөөр биеэ хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгдөг вебсайт юм.

Livestrong.com

Хэрхэн эрүүл, хүчтэй байх талаар сонирхолтой мэдээллийг эндээс аваарай.

АЯЛАЛ

Nomadicmatt.com

Мөнгөө хэрхэн хадгалж дэлхийгээр аялах тухай сонирхолтой зөвлөгөө зааварчилгааг таньд өгөх болно.

Wandering Trader.com

Аяллын чиглэл ба мөнгөө хэрхэн зарцуулах талаар зөвлөнө. 

Дээрх сайтууд таны амьдралыг өөрчлөх эрдэм мэдлэг, боловсролыг олгоно гэдэгт итгэлтэй байна!

 

 

Б.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?