БАГШ, ОЮУТНУУДАД ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2018-08-25  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар, Сингапурын “Темасек” сан, Сингапурын политехникийн институт хамтран 2015 оноос олон улсын инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах CDIO төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа уг сургалт Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн нэг бөгөөд энэ өдрүүдэд хоёр дахь үе шат буюу Багшийн заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх ахисан түвшний сургалт болж байна. Сургалтанд Монгол Улсын тэргүүлэх төрийн өмчийн зургаан их сургууль болох ШУТИС, МУИС, ХААИС, ҮБХИС, СУИС, МУБИС хамрагдаж, нийт 160 багшаас шалгарсан 50 багш, 30 оюутанд цуврал сургалтыг өгч байгаа юм.

Энэ удаагийн сургалт 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд МУИС-ийн номын санд таван өдрийн турш явагдаж байгаа бөгөөд сургалтыг инженерийн боловсролын шинэчлэлээрээ дэлхийд тэргүүлж буй Сингапурын политехникийн институтын багш нар удирдан явуулж байна. Салбар яамны зүгээс ийн багшийн заах арга зүйн чадамжийг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжих нь урт хугацаанд чадварлаг, дэлхийн жишигт нийцсэн мэдлэгтэй боловсролтой залуу үеийг бэлтгэх чанартай боловсролын үндэс суурь болно гэж үзэж буй юм.

Иймд тус цуврал сургалтын үр дүнд 21-р зууны бүтээлч ур чадвартай, эерэг хандлага, төлөвшилтэй, манлайлагч, нийгмийн эрэлтэнд нийцсэн цогц чадамжтай “Сэтгэгч”, “Зохиогч”, ”Бүтээгч”, “Хэрэгжүүлэгч” мэргэжилтэн бэлтгэх арга зүйд шинэчлэл хийх, хамт олноо манлайлан ажиллах, тус арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарын бүлгийг бэлтгэж, үр дүнг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтворжуулах, бусад их, дээд сургуулиудад нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

 

БСШУЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?