ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН НӨҮ ХАУ

2018-08-28  

Монголын Залуучуудын Эвсэл залуучуудын иргэний нийгмийн байгууллагын утга учиртай оролцоог хангах, залуучуудын бодит, зүй ёсны дуу хоолой, утга учиртай оролцоог бий болгохоор зорьж ЗАЛУУЧУУДЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЧУУЛГАН-ыг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү чуулган нь гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг чуулганыг нээж МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга болон НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар үг хэллээ. Удаан яригдсан Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын эвсэлтэй хамтран “Залуучуудын хөгжлийн чуулган" болгон өргөжүүлж, үндэсний хэмжээнд залуучуудыг оролцуулж байгаа юм. Үүний хүрэээд залуучуудын дуу хоолойг нь сонсож, төлөөллийг хангахыг зорьж байгаа бөгөөд залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн сайн туршлага болж байгаагаараа онцлог юм байна.

Энэ удаагийн чуулганаар залуучуудын хөгжлийн чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын сайн туршлага ,сорилт бэрхшээл, Монгол төрөөс залуучуудын хөгжил хамгааллын бодлого,хуулийн хэрэгжилт, Залуучуудын хуулийн хэрэгжилтийн талаарх оролцогчдын санал зэрэг үндсэн хэлэлцүүлгийн хэсгүүдтэй зохион байгуулагдаж байгаа юм. Залуучуудын хөгжлийн нөү хау чуулганы хөтөлбөрийг танилцуулж байна.

 

О.НАНСАЛМАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?