Ц.ЦОГЗОЛМАА : ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ НЭМЭХ, СУРГУУЛИЙН БАГШ ХАЛАХ ЭРХ МЭДЭЛ НАДАД БАЙХГҮЙ

2018-08-28  

Салбарын сайд Ц.Цогзолмаа “Сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан МУИС-ийн оюутнууд жагсаал хийсэн. Сургалтын төлбөрийг нэмэх асуудал нь хуулиараа сайдын эрхлэх хүрээнд байдаггүй. Үүнийг тухайн сургуулийн ТУЗ нь шийддэг. Яам, сайдын зүгээс сургалтын төлбөр нэмэх тохиолдолд нэмэх шалтгаан, судалгаагаа хийгээд оюутны төлөөлөл, эцэг эхчүүдтэйгээ уулзаарай гэдэг зөвлөмж өгсөн. Их дээд сургуулиудын удирдлагаас багш нарын цалинг нэмэх шаардлагатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмсэн тухай мэдээлэл өгсөн. Нэг ч багш халах эрхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ ч утгаараа албан ажлаас нь халсан, хөөсөн асуудал байхгүй гэдгээ хэллээ.

Сургуулийн өмнөх боловсрол :

• 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.
• 2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэх бөгөөд үүнээс 9 дүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна. Урьдчилсан мэдээгээр 260000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.
• Сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 27172 багш, ажиллагчид ажиллаж байгаагийн 28,5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш байна. Мөн 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана.
• Мэргэжлийн багшийн хангалт 95.7 хувьтай байна.
"Сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ"

Ерөнхий боловсролын сургууль, суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилд:

• Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.
• Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана.
• Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ.
• Урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцана)
• Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллана.

Дээд боловсролын байгууллага, суралцагчид

1. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон ерөнхий боловсролын салбарт шинээр хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлнэ. Тухайлбал, Сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж, тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан 8 түвшинээр үнэлэх системд шилжиж байна. Энэ нь хүүхдэд сурах урам зориг, боломж өгөх ач холбогдолтой.
2. Сургалтын чанарт ахиц гаргах;
3. Багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
4. Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхлэх;
5. Сургуулийн орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулах.
6. Энэ хичээлийн жил 9 дүгээр сарын 01-ний Бямба гарагт нээлтээ хийнэ. Нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулах бол их, дээд сургуулиуд 9 дүгээр сарын 3-нд нээлтээ хийнэ. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар 9 дүгээр сарын 01-ний өдрийг Эх хэлний өдөр болгон зарласан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөсний дагуу 9 дүгээр сарын 03-ний өдрийн эхний цагийн хичээлийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын сэдвээр зохион байгуулна.

Багшийг давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр:

Яам, мэргэжлийн институцүүдтэй хамтран багшийн мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр дараах сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-наас үндэсний хэмжээнд зохион байгуулаад байна. Үүнд:
• Эрүүл мэндийн хичээл заах сургагч багшийн сургалт
• Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх сургалт
• Ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшийг бэлтгэх сургалт
• Сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
• Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг чадавхжуулах сургалт
Дээр дурдсан сургалтад хамрагдсан сургагч багш нар аймаг, нийслэл, дүүрэг бүрт энэ өдрүүдэд сургалт зохион байгуулж байгаа аж.

 

 

Эх сурвалж : БСШУЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?