СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТАНД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2018-11-29  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаал гарсан байна. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталжээ. 

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:      

  • 2 дугаар улирлын амралт

1-5-р ангийн сурагчид 12-р сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал 7 долоо хоног 

6-12-р ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

  • 3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

  • 3 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

  • Зуны амралт

1-2-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 01-нээс

3-5-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 08-наас

6-12-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:

  • 2 дугаар улирлын амралт

1-5-р ангийн сурагчид 12-р сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал 7 долоо хоног 
6-12-р ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

  • 3 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 06-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал 1 долоо хоног

  • Зуны амралт

1-2-р  ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 01-нээс
3-5-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 08-наас
6-12-р  ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.  

  • Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт: “Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж хэрэгжүүлэх”
  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэл
  • Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/82 дугаар албан бичиг: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох”
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны санал.

 

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?