МУ-ЫН КОНСЕРВАТОРИ /ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖ/ -ИЙН ЭЛСЭЛТ ХУВААРЬ

2018-12-19  

 I. 2018-2019 оны хичээлийн жилд дараах мэргэжлүүдээр элсэлт авна.

1. 1-р ангид /2012 онд төрсөн хүүхдүүдийг/

Сонгодог хөгжим: Төгөлдөр хуур, Хийл, Морин хийл /Виолончель/ хөгжмийн мэргэжлээр

2. 6-р ангид / одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/

Үндэсний хөгжим: Морин хуур, Хуучир, Их хуур, Ятга, Шанз, Ёочин, Эвэр бүрээ, Ардын бишгүүр, Баялаг бишгүүр, Лимбэ хөгжмүүд,

Контрбасс хөгжмийн мэргэжлээр,

3. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/

Үлээвэр хөгжмөөр: Флейт, Гобой, Кларнет, Фагот, Труба, Валторн, Саксафон, Тромбон, туба хөгжмүүд Цохивор хөгжмийн мэргэжлээр

4. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/

Сонгодог бүжгийн мэргэжлээр

5. 8-р ангид /одоо 7-р ангид сурч байгаа сурагчдаас/

Ардын бүжгийн мэргэжлээр

5. 8-р ангид /одоо 7-р ангид сурч байгаа сурагчдаас/

Циркийн мэргэжлээр элсэлт авна.

II . Элсэгчдийн бүртгэл.

Элсэгч нь бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэн ирнэ.

Үүнд:

1. Төрсний гэрчилгээ

2. Эцэг эхийн иргэний үнэмлэх /асран хамгаалагчийн/

3. Элсэлтийн хураамж 10000 төг

III. Элсэлтийн шалгалт авах тухай

Мэргэжлийн эхний шалгалт 3 шаттай явагдана. Элсэгч нь өөрийн биеэр ирж бүртгүүлэн 1-р шатны шалгалтанд орох ба тухай шатны шалгалтанд тэнцсэн сурагчид дараагийн шатны шалгалтанд орно. Мэргэжлийн шалгалтыг дараах үзүүлэлтүүдийн дагуу авах ба үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор 

Хөгжмийн мэргэжлээр элсэгчид

1.Хөгжмийн сонсгол

2. Хөгжмийн тогтооц

3.Ритм-хэмнэл

4.Бие эрхтний тохиромж

2.Бүжгийн мэргэжлээр элсэгчид

1. Хөгжмийн сонсгол

2. Хөдөлгөөний эвсэл

3. Ритм-хэмнэл

4. Бие эрхтний тохиромж/10 үзүүлэлттэй/

3.Циркийн мэргэжлээр элсэгчид

1. Хөгжмийн сонсгол

2. Хөдөлгөөний эвсэл

3. Сэтгэн бодох чадвар

4. Бие эрхтний тохиромж

3-р шатны шалгалтанд тэнцсэн сурагчид 2018 оны 1-р сарын 15-наас 2018 оны 02-р сарын 02-ны хооронд мэргэжлийн болон хөгжмийн онолын бэлтгэл сургалтын дараа шалгалт авна. Үндэсний хөгжим, үлээвэр-цохивор хөгжим, ардын болон сонгодог бүжиг циркийн мэргэжлээр элсэгчдээс 5 ба 7-р ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд монгол хэл, математикийн хичээлээр шалгалт авна. Ерөнхий эрдмийн 2 хичээлийн шалгалтанд хангалтгүй дүгнэгдсэн сурагчдыг элсүүлэхгүй. Бэлтгэл хичээлд хамрагдсан сурагчдаас тухайн мэргэжлээр элсүүлэх хяналтын тоонд багтаан шалгалтуудын дүнг үндэслэн сурагчдыг сонгож элсүүлнэ. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн сурагчдад суралцах эрхийн бичиг олгоно.

Шинээр элссэн сурагчид 2018 оы 08-р сарын 29-30-ны хооронд бүртгүүлэн тус сургуульд суралцана.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ука:энэ зарыг хэн олж унших вэ дээ.танай сургуулийн албан ёсны сайт,фасебүүк бн уу 2019-01-03
Од:Жилийн өмнөх зарыг одоо тавих юм уу? 2019-01-03
баагий:ОЙЛГОХГҮЙ БН АААА 2019-01-05
Тамираа:64 дэлгүүрийн хажууд байр түрээслүүлнэ 89828249 2019-09-06
Т.Дэжидма :15настай хүүхдийг монгол бүжигын элсэлт байхгүй юму ? 2022-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?