ЭЕШ-Д ОРОХДОО ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

2016-04-16  

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэл одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа аж. Албаныхан ЭЕШ-ын хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаандаа амжиж бүртгүүлэхийг сануулж буй юм.

Харин ЭЕШ-ыг зургадугаар сарын 15-19-ний хооронд зохион байгуулахаар тов гарсан. Тиймээс шалгалтад орохдоо ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой талаар мэдээлэл хүргэе.

  • БҮРТГЭЛИЙН ХУУДАС

Энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн бүртгэлийн хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах бол хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм байна. Мөн Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсаа БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авах ажээ.

  • СУУДЛЫН ХУВААРЬ

Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичигтэй байна.

  • ЦАХИМ ҮНЭМЛЭХ БОЛОН МӨН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БАРИМТ БИЧИГ

Гэхдээ цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги, танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хаягаар хүлээн авах нь ээ.


 



А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:өмнөх онд төгссөн шалгуулагч бүртгэлийн хуудасаа эеш хариуцсан хүнээр гарын үсэг зуруулах юмуу 2016-06-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?