Монгод Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам нь Монгол Улсын Засгийн Газрын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энэтхэг Улсын Засгийн Газрын Соёлын Харилцааны Зөвлөл 2020-2021 оны хичээлийн жилийн Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах Монгол оюутнуудад зориулж тэтгэлэг зарласан байна. Монгол Улсад нийт 60 орон тоог баталсан байна. Үүнд: бакалавр, магистр, доктор, докторын дараах судалгааны тэтгэлгүүд багтана. Тэтгэлэгт Монголын Улсын бүх сургууль, коллеж, их, дээд сургуулиудад санал болгож тэтгэлэгт хөтөлбөрийг нээлттэй зарлаж байна. Бүртгэл 2 дугаар сарын 15 ныг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг дараах линкээр орж харна уу. http://a2ascholarships.iccr.gov.in/
Т.Хуншагай