ОУ-ЫН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР МОНГОЛД

2019-12-09  

Хүүхдийн сэтгэн бодох чадвар, сэтгэл зүйгээ удирдах чадварууд бага нас буюу цэцэрлэгийн насан дээр 90% нь хөгжсөн байдаг учир энэ хөгжлийн онцгой үед нь хүүхдийн оюун ухааны хурдны галт тэргийг зөв удидан чиглүүлэх шаардлагатай байтал хүүхэд төвтэй цэцэрлэгийн байгууллага цөөн байдгаас гадна эцэг эхчүүдийн хүсэж буй түвшинд хүүхдийг хүмүүжүүлж, хөгжүүлж чадахгүй байгаа нь эцэг эхчүүдийн санааг зовоосоор байгаа билээ, харин “FasTracKids” ОУ-ын хөтөлбөр нь 0,6-9 насны хүүхдүүдэд зориулагдсан 52 улсад хэрэгждэг дэлхийн жишиг болсон боловсролын шилдэг хөтөлбөр юм. Энэхүү сургалтын хөтөлбөрийг “Mandukhai Preschool” 2019 оны хичээлийн жилээс эхлэн 51  дэх албан ёсны эрхийг авч амжилттай хэрэгжүүлж байна. Хүүхэд ухаалаг самбартай харилцан зугаатай маягаар суралцдаг нь хүүхдийн сонирхлыг татаж цаашид илүү ихийг сурж мэдэх хүслийг нь өдөөж өгдөг онцлогтой хөтөлбөр юм. Түүнчлэн, хөтөлбөрүүдийн тусламжтайгаар хүүхэд олон давуу тал, чадваруудыг эзэмшиж авдаг. Уг хөтөлбөр нь хүүхдэд

  • Аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх чадвар
  • Бүтээлчээр сэтгэх чадвар
  • Харилцан ярилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Багаар ажиллах чадвар
  • Өөртөө итгэлтэй байдал гэх мэт олон олон чадваруудыг  багаас нь эзэмшүүлдэг гэдгээрээ онцлогтой юм байна.

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?