ХӨРШ ОРНООСОО СУРАЛЦАЯ

2019-12-11  

Боловсролын салбарыг хөгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Хөрш орноосоо суралцья” дэд хөтөлбөрийн дагуу Дорноговь аймаг ОХУ болон БНХАУ-ын боловсролын салбартай хамтран ажиллаж байна.ОХУ-ын Эрхүү хотын сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээний дагуу 2019-2020 оны хичээлийн жилд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх курсын зургаан оюутан 11 дүгээр сарын 22-ноос 14 хоногийн хугацаатай Сайншанд суманд ажиллалаа.Орос оюутнууд Сайншанд сумын ерөнхий боловсролын II, III, Замын-Үүд сумын II сургуульд ажиллаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад орос хэл заасан байна. Түүнчлэн хамтын ажиллагааны дагуу 2016 оноос эхлэн ОХУ-ын Эрхүү хотоос 32 багш оюутан Дорноговь аймагт зочилсон бол Дорноговь аймгаас 70 сурагч, 29 багш Эрхүү хотод аялж харилцан туршлага солилцжээ.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?