Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр /2020.02.10/ эхэллээ.ЭЕШ-ын бүртгэл 2020.02.10-наас 2020.04.15-ны 18:00 цаг хүртэл орон даяар үргэлжлэх онлайнаар явагдах юм. Мөн ЭЕШ-ын хамтаар монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалт явагдах юм байна. Түүнчлэн ЭЕШ зургаадугаар сарын 12-15-нд зохион байгуулах урьдчилсан товтой байгаа бол монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалт нь ЭЕШ-аас өмнө буюу 2020.03.28-нд болох юм байна. Тиймээс монгол хэл, монгол бичгийн хичээлийн бүртгэл 2020.02.10-наас эхлэн 2020.03.16-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах аж.
Э.Сувдаа