“ЭРДМИЙН БАЯР”-ЫГ “БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ” НЭРИЙН ДОР ТЭМДЭГЛЭНЭ

2016-05-03  

Нийслэлийн Боловсролын газраас ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт болон “Эрдмийн баяр”-ын талаар мэдээлэл хийлээ. Ирэх намар нэгдүгээр ангид 27 мянга гаруй хүүхэд элсэх судалгаа байгаа бөгөөд элсэлтийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд явуулахаар болжээ. Мөн хоёр дүүргийн заагт байрладаг харьяа сургууль, цэцэрлэгээсээ хол байрладаг хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэж, дүүрэг хамаарахгүйгээр ойр байрлах сургууль, цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Баянгол дүүргийн харьяанд байдаг “Нарны хороолол”, “Алтай хотхон”-ны хүүхдүүд Хан-Уул дүүргийн цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжтой болж буй юм. Түүнчлэн цэцэрлэгийн төгсөлтийн баяр, нэгдүгээр ангийн Үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг, 9, 12 дугаар ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ыг “Боловсролын баримт бичиг гардуулах ёслол” болгон нэгдсэн байдлаар тэмдэглэх шийдвэрийг гаргасан байна. Нийслэлийн Боловсролын газраас Үсэглэлийн баяр, Эрдмийн баярыг сургууль, анги бүр дур мэдэн хийхгүй байх, нийслэлийн ногоон бүсэд аялж, зугаалах болоод эцэг эхчүүдээс хавтгайруулан мөнгө хураахгүй байхыг анхаарууллаа.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?