УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ АСУУДЛЫГ УЛААНБААТАРААР БҮҮ СЭТГЭЭСЭЙ

2020-03-20  

ё.баатарбилэг-н зурган илэрц

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар хөл хорио тогтоож сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Тиймээс энэ хүрээнд сурагчдын хичээлийг цахимаар орж байгаа. Харин энэ жил 12-р анги төгсөж буй сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулж сd бэлдэж тараана гэх БСШУЯ-сайдын мэдээлэлд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс уг асуудалд салбарын сайд Ё.Баатарбилэг өөрийн албан ёсны цахимм хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.Тэрээр

"12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернэтгүй орчинд олон мянган хүүхдүүд маань сурч амьдарч байгаа. Малчид маань гэртээ CD, DVD тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернэт хурд, интернэт төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж апп зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна.Тиймээс цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна. Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, интернэтээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна, байршуулж байна. Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна. Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол CD, DVD-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх. Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ийн суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд CD уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил (шинэчилж чадаагүй) хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна. "Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна. Уучлаарай. Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга" 

гэжээ.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?