СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ ИРЭХ 7 ХОНОГООС ОЛГОЖ ЭХЭЛНЭ

2016-05-11  

“Сайн оюутан” хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас баталсан. Тэгвэл БСШУЯ-наас "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталжээ.

БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежуудтай гурвалсан гэрээ байгуулснаар сургалтын төлбөрийн зээлийг ирэх долоо хоногоос олгож эхлэх юм байна. Зээлийн хувьд богино, урт, дахин санхүүжилтийн гэсэн зээл олгох бөгөөд тухайн оюутнуудад тодорхой шалгуур тавих аж.

Тухайлбал, богино хугацааны зээл авах бол голч дүн 2,5-аас дээш, урт хугацааны зээл авах бол 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлагатай юм байна. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. 

Хөтөлбөрийн журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу http://www.meds.gov.mn/good 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?