ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ДОЛООН ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2016-05-18  

Дээд боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрүүдийг олон улсад болон дотоодод магадлан итгэмжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээний үеэр сургалтын хөтөлбөрүүдийг батламжилж, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” өгч, Боловсролын тухай багц хуулинд орсон магадлан итгэмжлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд гишүүнээр элссэн сургуулиудад гэрчилгээ гардуулсан юм.

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/166 тоот тушаалаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлэгдэх долоон сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийн нэрсийг баталсан. 

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРҮҮД:

  1. Монгол Улсын Их Сургуулийн “Хими”
  2. Монгол Улсын Их Сургуулийн “Програм хангамж” 
  3. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Хүний их эмч”
  4. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Геодези”
  5. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Цахилгаан холбоо”
  6. Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн “Инженер механик”
  7. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Багш, математикийн боловсрол”

Эдгээр долоон хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр сургалтын хөтөлбөрийн чанарт ахиц гарахаас гадна төрийн өмчийн томоохон их дээд сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлын туршлагатай болно.

ДОТООДОД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРҮҮД:

Монгол Улсын Их Сургууль

1.Биологи
2.Геологи
3.Физик
4.Математик
5.Газар зүй
6.Биотехнологи
7.Газар зохион байгуулалт
8.Экологи
9.Мэдээллийн технологи
10.Компьютерийн сүлжээ
11.Электрон системийн автоматжуулалт

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

12.Архитектур
13.Оёдлын үйлдвэрийн технологи
14.Үйлдвэрийн экологи
15.Шим тэжээл судлал

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

16.Бараа түүхий эдийн судлал, технологи
17.Зоо инженер технологи
18. Байгаль орчныг хамгаалах технологи
19.Агроном

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

20. Багш, бага ангийн боловсрол

Дотоодод магадлан итгэмжлэгдэх гэж буй 20 сургалтын хөтөлбөрийн хувьд олон улсын жишигт нийцсэн шинэ шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэгдэх хамгийн анхны сургалтын хөтөлбөрүүд болох юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 72 сургалтын байгууллага, 211 сургалтын хөтөлбөр, олон улсын байгууллагаар 15 сургалтын хөтөлбөр тус тус магадлан итгэмжлэгдээд байна. Жагсаалтыг http://www.accmon.mn цахим хуудсаар орж үзнэ үү.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид магадлан итгэмжлэгдсэн сургууль, сургалтын хөтөлбөрийг сонгон суралцсанаар үндэсний болон, олон улсын тэтгэлэгт хамрагдах, боловсролоо ахиулан суралцахад өмнөх боловсрол хүлээн зөвшөөрөгдөх, Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших зэрэг олон давуу талтай.

Эх сурвалж: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?