ЭНЭТХЭГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2016-05-26  

Энэтхэгийн Засгийн газар 1964 оны есдүгээр сарын 15-наас Энэтхэгийн Техник ба Эдийн засгийн Хамтын Ажиллагаа хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ жил 52 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Үүний хүрээнд 1949 онд хөгжиж байгаа орны 70 оюутанд Энэтхэгт суралцах Засгийн газрын тэтгэлэг олгосноо зарласан. Үүнээс хойш тус тэтгэлгийг жил бүр зарласаар, зөвхөн 2013-2014 онд хөтөлбөрийн хүрээнд 10 мянган тэтгэлэг олгогджээ. Энэтхэгийн Засгийн газраас жил бүр 150 хүртэлх монгол иргэдэд богино хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгож, нислэг, байрлах зардал болон сургалтын хураамжтай холбоотой зардлыг бүхэлд нь санхүүжүүлдэг байна. Хавсралтаар 2016-2017 онд тус улсын Засгийн газраас Техник Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зарласан сургалтын мэдээллийг хүргэж байна.

Доорх холбоосуудаар холбогдож уг хөтөлбөрт хамрагдах боломжтой.

http://www.eoi.gov.in/ulaanbaatar/?1078?000 

http://www.itec.mea.gov.in./

Анхаарах зүйл:

1. Анхан шатны шалгаруулалтын явцад Энэтхэгийн элчин сайдын яамнаас англи хэлний аливаа түвшний сургалтад тэтгэлэг олгохыг дэмждэггүй тул хэлний сургалт сонгохгүй байх нь зохимжтой.

2. Өргөдөл гаргагч англи хэлний хангалттай түвшний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Материал хүлээн авахдаа элчин яамнаас ярилцлага хийж түвшинг тодорхойлдог.

3. Ажил олгогчоос дэмжсэн тодорхойлолт шаардлагатай бол Банк зөвхөн ажил, албан тушаалтай уялдсан, цаашдын карьерийн хөгжилтэй илэрхий холбогдох сургалтууд сонгосон тохиолдолд шууд удирдлагын дэмжлэгийг харгалзан тодорхойлох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу : http://www.iccr.gov.in/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?