ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БОСГО ОНОО ХЭД БАЙНА ВЭ?

2016-06-28  



Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлж 6-р сарын 19-нд өндөрлөсөн. Харин шалгалтын дүн, онооны жагсаалтыг долдугаар сарын 1-ний өдөр буюу энэ баасан гарагийн 09:00 цагаас өмнө www.eec.mn сайтад байршуулан нийтэд зарлана.

Их, дээд сургуульд элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг зайлшгүй өгсөн байх бөгөөд 400 буюу түүнээс дээш оноо авч байж оюутан болох эрх нь нээгдэх юм. Харин сургуулиудын босго оноо 400-650 –ын хооронд байгаа аж. Тухайлбал МУИС 560, МУБИС 400-600, ШУТИС 450-560, ХААИС 500-600, АШУҮИС 560, ХИС 400-560, СУИС 400-420, СЭЗДС 620, ХСИС 400, БХИС 500-600 гэх мэтчилэн босго оноогоо тогтоожээ.

Их, дээд сургуулиуд элсэгчдээ цахимаар бүртгээд эхэлчихсэн. МУИС, МУБИС, ШУТИС гэх мэт төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл энэ сарын сүүлчээр өндөрлөх бөгөөд харин магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долдугаар сарын 1-ээс эхэлж баяр наадмын өмнө өндөрлөх юм байна.


 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?