Нийслэлийн дунд сургуулиудын нэгдүгээр анги нийтдээ 30 мянган сурагч хүлээн авах урьдчилсан мэдээ гарсан гэж нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана мэдээллээ.
Цэцэрлэгийн асуудал ч хүндэрнэ. Тиймээс эцэг эхийн дунд "хүүхдийн сугалаагаа" үргэлжлүүлнэ. Энэ нь шударга бөгөөд, авилгалаас ангид байлгах бас нэг арга мөн.
Нэгдүгээр ангид орох сурагч, цэцэрлэгт орох хүүхдийг 8-р сарын 22-28-ны өдрүүдэд бүртгэхээр төлөвлөсөн гэж Ц.Отгонбагана тодотголоо. Нэгдүгээр ангийн хүүхдийн тоо өсөх хандлагатайг бас үгүйсгэсэнгүй. Учир нь намар хөдөө гадаанаас хот орныг зорих хүмүүсийн тоо ихэсдэг. Тиймээс энэ нүүдэл, хөдөлгөөнийг тооцох шаардлагатай юм байна. Сонгинохайрхан дүүргийн зарим сургууль 4 ээлжээр ажилладаг бол, ихэнх сургуулиуд ачааллаа дийлэхгүй 3 ээлж болжээ.
Э.ОТГОНЖАРГАЛ