Ж.БАТСУУРЬ : ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ

2016-08-02  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийлээ. Түүний хамгийн эхний мэдээлэл Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын захирлуудтай тохиролцоонд хүрсний дүнд энэ жил сургалтын төлбөр нэмэгдэхгүй болсон талаар дурьдлаа.

Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор бүх аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж, төлөвлөсөн цаг хугацаандаа багтаан ажлаа дуусгахыг үүрэг болгосон талаар хэллээ.

Энэ жил цэцэрлэг олноор баригдаж ашиглалтад орж байгаа, мөн өрөө тасалгааны ашиглалтыг сайжруулах замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэх, дэргэдээ цэцэрлэг ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг нь саадгүй олгох замаар намар бүр өрнөдөг цэцэрлэгийн асуудлыг хамгийн боломжтой байдлаар зохицуулахыг үүрэг болгожээ. Энэ бүхний үр дүнд аймгуудын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувьтай байх бол нийслэлд 70 гаруй хувьтай байх тооцоо гарчээ. Боломжгүйг нь Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах юм байна.

Түүнчлэн "Рио-2016” Олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлийг хангах, амжилттай оролцуулах үүрэг даалгаврыг Засгийн газраас сайд Ж.Батсуурь авсны дагуу маргааш  Бразил улсыг зорих болсон талаар мөн мэдээллээ. Учир нь Олимпод Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Eрөнхий сайд нар оролцох боломжгүй болсон аж. Монголоос 51 тамирчин оролцохоос найм нь пара Олимпод оролцох юм. Ихэнх тамирчид Риод очиж Олимпийн хотхонд бэлтгэл сургуулилтаа базааж эхлээд байгаа билээ.

 

Эх сурвалж : Montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bagsh:Bagsh nariin tsaalhin nemeh talaar yarihgui yumaa.ene 4 jild ih hurliin gishuudees iluu ihiig hiisen humuus shuu.yadaj l tumnii huuhduudiig unshuulj bichuulj boduulj surgasan.bas bagsh nariin .5 jiliin tetgemjiig uguhgui yumuu.emnelgiinhen 3 jil bolood abch baihasd bagsh nar yagaad5 jil bolood abdag yum be bolimoor yumaa. 2016-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?