Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, ШУА-ийн түүх археологийн хүрээлэн хамтран “Монголын археологийн өв” зургаан боть ном хэвлүүлжээ.
ШУ-ын үе үеийн эрдэмтэн, археологичдын сүүлийн 50 гаруй жилийн хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажил энэхүү зургаан боть номонд багтаж, анх удаа нийтийн хүртээл болж байгаа юм байна. “Монголын археологийн өв” цувралд, Монголын чулуун зэвсэг, буган хөшөө, эртний булш, оршуулгын дурсгал, хадны зураг, хүн чулуу, эртний шавар савын олдворуудын талаар тодорхой бичжээ.
А.САЯН