САЯАКА ОХИНЫХОО ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ НОМЫН САН БЭЛЭГЛЭЛЭЭ

2016-09-02  

Мянга мянган япончуудын амийг авч одсон Цунамид Харикава ч хайртай охин Саяакагаа алдсанаас хойш 10 жил өнгөрчээ. Харикава хайртай охиноо дурсах, түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс Харикава сан ТББ байгуулсан байна. Энэ сангийн үйл ажиллагаа нь түүний уй гашууг нимгэлдэг гэж тэр хэллээ. Охин нь ном унших дуртай, хүүхэд багачуудад хайртай байсан учир охиныхоо нэг ч болов хүслийг Харикава биелүүлэхээр Монгол орныг зорин ирсэн нь энэ.

Тэр Хан-Уул дүүргийн 130-р бага сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Саяака охиныхоо нэрэмжит номын санг бэлэглэлээ. Цэвэр модоор хийлгэсэн номын тавиуруудыг хүүхдүүдийн унших ёстой номоор дүүргэсэн байв. Ном, номын тавиураас гадна, хүүхдүүд сууж унших сандал, ширээг ч иж бүрнээр нь бэлэглэв. Харикава сан тус номын санг нээхэд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн сурагчдад цүнх, бичгийн хэрэгсэл бэлэглэснээс гадна, японоос авчирсан олон арван цаасан шувууг монгол сурагчдад гардууллаа. Саяака охины нэрэмжит номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд сурагчдын эцэг, эхээс гадна Монгол улсад Япон улсаас суугаа элчин сайд Шимузу оролцлоо.

Японы ЭСЯ "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Монголын боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийснийг тэрбээр дурдлаа. Цунамид амиа алдсан япон охин Саяакагийн нэрэмжит номын сангийн ачаар 130-р бага сургуулийн охид, хөвгүүд номын ертөнцөөр чөлөөтэй аялах бололцоотой боллоо гэж тус сургуулийн сурагчийн эх Дэлгэрцэцэг хэлэв. Харикава сангийн зүгээс 130-р бага сургуулийн үйл ажиллагааг дэмжих, японы нэгэн бага сургуультай харилцаа холбоо тогтооход нь тусална гэдгээ илэрхийлэв.

 

 

П.ДЭМБЭРЭЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
130 сургуулийн хамт олон:Манай сургуульд оюуны хөрөнгө оруулалт хийсэн Харикова сан болон бусад зочид төлөөлөгчдөд баярласнаа илэрхийлье Сайн үйлс дэлгэрэх болтугай 2016-09-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?