Сэлэнгэ аймагт хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтэй 154 иргэн байна

2016-01-21  

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн хэмжээнд бэлтгэл ажлууд хангагдаад байна. Тус аймгийн хэмжээнд төрийн 32, хувийн хэвшлийн 3, сувилалын 1 нийт 36 цэцэрлэгт 7394 хүүхэд хамрагддаг нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 91,8 хувьтай байгаа. Гэсэн хэдий ч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 1482 хүүхэд байдаг. Аймгийн хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлт гаргасан 154 иргэн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай 1147 хүүхэд бүртгэгдсэн байна. Үүнээс Цагааннуур суманд 297 хүүхэд хамрагдахаар бүртгүүлсэн нь хамгийн их хүүхэд ажээ. 

 

 

 

Бэлтгэсэн : Л. Гантуяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?