“ОЙРАД МОНГОЛЧУУДЫН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ V БАГА ХУРАЛ БОЛНО

2016-09-13  

“Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн захирлаар удирдуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ. Хуралд ШУА-ийн ХЗХ-ийн захирал, Академич, Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Л.Болд, МУБИС-ийн ТНУС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, Тод номын гэрэл төв ТББ-ийн гүйцэтгэх захирал, проф, Түүхийн ухааны доктор (Ph.D) На. Сүхбаатар нарын томоохон эрдэмтэд урилгаар оролцоно. Түүнчлэн Увс аймгийн БСГ-ын Түүх-Нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн, Түүхийн ухааны доктор (Ph.D) И. Ганболд, ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Жаргалсайхан, Н. Эрдэнэбаяр болон Хэл шинжлэлийн ухааны доктор С. Гаура нарын багш судлаачид оролцох юм байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ: Hovd.gov.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?