ЧИНГИС ХААНЫ ӨВ, УЛАМЖЛАЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

2016-09-27  

Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон Энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 28-29-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

Эрдэм шинжилгээний хурлаар “Чингис хааны тухай уламжлалт ойлголт”, “Чингис хаан болон орчин үеийн монголчуудын нийтлэг байдал”, “Буддын шашны цар хүрээ болон Энэтхэгийн соёл” зэрэг сэдвээр хоёр орны 17 эрдэмтэн судлаач илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уг хурлыг ГХЯ, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл, Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ, МУИС, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн дээд сургууль хамтран зохион байгуулах юм.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?