МУИС, БНСУ-ЫН ХАНСОН ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2016-10-25  

МУИС болон БНСУ-ын Хансон их сургууль хооронд энэ сарын 20-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичиг байгуулснаар хоёр сургуулийн хооронд багш, оюутан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа явуулах, эрдэм шинжилгээ, сургалтын ном, материал солилцох зэрэг боломж нээгдэж байна.

KOICA-гийн хөрөнгө оруулалтаар хоёр сургуулийн хамтарсан төслөөр МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийг чадавхижуулах, хөгжүүлэх чиглэлээр 2016 оны 3 сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл Кибер боловсролын төв байгуулсан бөгөөд энэ төслийн гэрээг өргөжүүлэн ийнхүү хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байна.

БНСУ-ын Хансон их сургуулийн эрдэмтэн профессорууд Кибер боловсролын төвийн онлайн системээр МУИС-ийн оюутнуудад G-Glass сургалт явуулах бөгөөд цаашдаа уг төсөл болон шинээр байгуулсан санамж бичгийн хүрээнд сургалт судалгааны олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах юм.

Хансон их сургууль нь /https://www.hansung.ac.kr/web/english/home/1945 онд байгуулагдсан, 4 коллеж /Урлагийн коллеж, Хүмүүнлэгийн коллеж, Нийгмийн ухааны коллеж, Инженерчлэлийн коллеж/-тэй, бакалаврын 7000 орчим, магистрын 1000 орчим оюутантай. Одоогийн байдлаар тус сургуульд гадаадын 240 оюутан суралцаж байна. Уг сургууль нь гадаад оюутан сургах, тэдэнд дэмжлэг үзүүлэх талаар улсдаа тэргүүлэх сургуулиудын нэг юм.

 

 

Эх сурвалж : Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?