ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ УДАХГҮЙ ОЛГОЖ ЭХЛЭНЭ

2016-11-04  

Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай Оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан. “Сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд зээлийг арилжааны банкууд олгоно.

Ингэхдээ Оюутны хөгжлийн зээлийг аль болох хурдан шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаа хэллээ. “Одоогийн байдлаар зээлийг олгох гурвалсан гэрээг боловсруулах шатандаа явж байна. Банк, Сургалтын төрийн сан, Оюутан гэсэн гурвалсан гэрээ нь хөгжлийн зээл хөтөлбөрийн цөм юм. Арилжааны банкууд зээл хүсэгч оюутанд тавигдах шаардлагыг боловсруулна” гэлээ.

Оюутнууд материалаа бүрдүүлээд өөрийн сургуулийн сургалтын албанд хураалгах аж. Тухайн их, дээд сургууль, коллежоос тогтоосон сургалтын төлбөрийн хэмжээгээр оюутны хөгжлийн зээлийг олгоно. Оюутнууд суралцах хугацаандаа улирал бүр оюутны хөгжлийн зээлийг авах боломжтой. Судалгаагаар 70 гаруй мянган оюутан зээл авах боломжтой гэж үзжээ.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?