ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР Г.ЛХАГВАА : Ч.ДАРВИН 420 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮНИЙГ СУДЛАХ ЧАДВАРГҮЙ БАЙСАН

2016-11-10  

“Nous mongolia”-аас 23 дахь удаагаа зохион байгуулж буй “6.45”-ын лекц өнөөдөр боллоо. 14 хоногт нэг удаа зохиогддог энэхүү уулзалтыг тэсэн ядан хүлээсэн залуус 6.00 цаг гэхэд л хэдийнэ цуглачихсан байв.

Уулзалтад 80 гаран залуус оюунаа цэнэглэхээр ирсэн бөгөөд өнөөдрийн лекцийг хамгийн өгөөжтэй, “амттай” уулзалт боллоо хэмээн хүрэлцэн ирсэн залуус онцолж байсан юм. Учир нь тэд хүн яаж цоо эрүүл болж болох вэ гэдгийг мэдэж авсан билээ. Тэд гаднаас хүйтэн жавар дагуулан орж ирсэн ч баяр баяслаар дүүрэн, мэдлэг мэдээллээр бялхан гарлаа.

Лекцийн зочноор Техникийн шинжлэх ухааны доктор Г.Лхагваа “Хүн, хүний хөгжлийн шинэ боломж” сэдвийн талаар асуулт хариулт өрнүүлж,  өөрийн онолыг нээлттэй ярилцсан бөгөөд 420 жилийн тэртээх агуу эрдэмтэн Ч.Дарвиний онолыг дутуу хэмээн үнэлэв. Ингээд түүний лекийн гол агуулгыг уншигчдадаа хүргэе.

Ч.ДАРВИН 420 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮНИЙГ СУДЛАХ ЧАДВАРГҮЙ БАЙСАН

-Хүн сармагчнаас үүссэн гэсэн онолыг халж байна. Учир нь энэ онолыг дэвшүүлсэн Ч.Дарвин 420 жилийн өмнө хүнийг судлах чадваргүй байсан. Тэр дөнгөж харагдаж байгаагаар нь буюу физик биеийг сармагчинтай адил гэж үзсэн. Тэгэхээр 420 жил физик биеийг бид хүн гэж ойлгож ирлээ.

Физик бие үхвэл бие үхнэ гэсэн аймшигтай онолыг 400 гаран жил бидэнд тулгасан. Тиймээс дэлхий дээр өнөөдөр “Хүн” алга.

-Харин Бидний онолоор хүний 60-70 хувь нь энергиэс үүсдэг. 30-41 хүртэл хувь нь л физик биед хамаарагддаг бөгөөд үүнийг хүн эцэг эхээсээ өвлөж авдаг юм.

-Бид бурхан болж чадах хэмжээний агуу. Үүнийгээ мэдэх ёстой.

-Хөгжил гэдэг бол энерги буюу сүнсэн биеэ хөгжүүлсэн хөгжлийн үр дүн физик бие дээр буухыг хэлнэ. Ийнхүү хүнийг өөрөөр төсөөлөөд ирэхээр хүн төвтэй бүх шинжлэх ухаан өөрчлөгдөнө.

-Бид эхлээд хүнийг бүхэл бүтэн систем, энэ дотроо ахиад систем гэж тооцоолсон. Хүний доторх тэр систем бол хоол хүнс.

-Хоол хүнс гэдэг бол хүний биеийн эсийн мембранын түвшнийг өөрчилдөг тэр шинж чанарыг бид нээсэн. Тиймээс л үмх талх идэхэд гашуу оргидог юм.

-Тухайлбал Альфа-хоол эсийн мембраныг шингэрүүлж бүлээн төлөвт өөрчилнө. Харин Бетта-хоол эсийн мембраныг тогтворжуулж хүйтэвтэр төлөвт оруулна гэх мэтчилэн.

-Хүн, хоол хүнс, өвчин, улирал 4-ийг Альфа, Бетта, Гамма гэсэн төрөлд хувааж тохирох тохирохоор нь хэрэглэнэ гэсэн үг.

Өнөөдрөөс эхлээд хүн сармагчин биш

-1 эсд 4-7 мянган химийн урвал явагддаг. Бид үүний нэгийг ч ажиллуулж, удирдаж чадахгүй байна. Гэхдээ бодомжтой. Тэр эсийг удирдаж хянаж зохицуулж чадахгүй юм бол түүнийг нээж, Нобелийн шагнал аваад хэнд хэрэгтэй юм. Тэгэхээр бид үүнийг удирдаж байна. Яаж гэвэл энергиэр программыг нь өөрчилж удирдана.

-Физикийн шинжлэх ухааны хууль, техникийн хууль гээд байгаа чинь хүмүүний эрүүлжих хууль.

-Өвчнийг илааршуулах, эрүүлжүүлэхийг энергиэр хийж болно.

-10-хан эмчилгээгээр та бүх өвчнөөс зэрэг салж болно. Таны тархинд байгаа тэр зүйлд ганцхан энерги л хүрч чадна гэсэн үг.

-Харин бид энэ энергийг хэмжиж чадахгүй.

-Хүн гадаад орчноос ямар ч хамааралгүйгээр өөрийгөө эмчилж чадна.

-Харин дэлхийн шинжлэх ухаан юу гэсэн бэ гэхээр хоол хүнсний зохицуулагч (функционал) чанарыг олохдоо зөвхөн чиглэсэн үйлчлэлийг судалсан. Үүнийгээ Хүнсний шинжлэх ухаан гээд байгаа юм. Тухайлбал кальци хүний ясыг бэхжүүлнэ гэж л заасан. Үнэн гэвч дутагдалтай нь үүнээс цааш үүрэг байхгүй. Тэгэхээр ганц хоёрхон ийм үүрэгтэй юмаар яаж бүхэл бүтэн хүний асуудлыг шийдэх болж байна аа.

- Харин одоо жинхэнэ утгаараа хоол хүнсний функционал чанар гэдэг бол энерги (Альфа, бетта, гамма) таны бие дээр хийсэн ажлаа үлдээчихнэ гэсэн үг.

-Тухайлбар түргэн гүйдэг тамирчны альфа, гамма махбодийг нэмэгдүүлэхэд л тэр агуу гүйдэг нэгэн болно гэх мэтчилэн.

-Муу хоол сайн хоол гэж байхгүй. Ямар махбодтой хүнд ямар хоол өгвөл таарч байна вэ? Тэр нь л сайн хоол.

-Альфа махбодид оюуны дээд чадавх агуулагдаж байдаг. Тийм учраас энд тэнд очсон монголчууд дэлхийд гайхагдаад байдаг.


Өвчин нь сөрөг энергийн хүч мөн. Харин эмчилгээ нь сөрөг мэдээллийг саармагжуулах үйл явц юм.

-Нойрыг эмчилж болно, нойргүйдлийг 45 минутын дотор л засч болно гэх мэтчилэн бид энергиэр юуг ч эмчилж болно. Хүн 90 настайдаа хүүхэд гаргаж болно.

-Хандлага өөрөө эсийг удирдаж байдаг. Эсийн удирдлага программ бол сэтгэлийн үйл гэсэн үг. Эр эм эсийг нийлүүлээд л жинхэнэ хүн болно гэдэг тодорхойлолт бол шинжлэх ухааны биш цэцэрлэгийн хүүхдийн тодорхойлолт.

-Дорно дахины уламжлалт ухаанд бол эр эм бэлгийн эс+5 махбод+сүнс. Энэ 5 махбод өнөөдөр байхгүй. Дээрээс нь сүнсний тухай энергийн тухай ойлголт огт байхгүй.

-Эцэг эхээсээ бид үүсээд л хүн болчихдог бол тэдэнтэйгээ ялгахын аргагүй адилхан байх биш үү. Гэтэл бүгд өөр. Энэ бол энергийн  өөрчлөлт.

-Хэрэв бид эсээ зөв удирдаад авч явбал хөгжлийн ямар ч дээд түвшинд хүрч чадна.

 

 

 

 

 О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Амжилт:Манай монгол эрдэмтэд дэлхийд гарах цаг хэдийнээ ирсэн 2016-11-10
batsaikhan:zaluuchuud ymar mundag yum be har uureer yvad ochsn bdg 2016-11-10
хамтрагч:Энэ хүн ч х юм хйисэн хүн дээ. Жахан зөрүүдлэх гээд л байдаг юм билээ ххэ 2016-11-10
hh:Oroin 6 yum bishu? 2019-02-11
Эрдэнэчимэг:их таалагдсанБясалгаод нь суумаар байна яХаяг Утас хэлж өгнө үү 2019-06-10
Зоч:Хаяг утсыг нь өгнө үү. Зөвлөгөө авъя 2019-06-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?