БХИС-ийн 2016 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтнуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй ажлын хүрээнд “Судалгааны их сургууль болоход бидний оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг “Их эе” танхимд зохион байгууллаа.
БХИС-ийн багш, оюутан, сонсогч, сурагчдын 12 илтгэлийг хэлэлцүүлж, "Сургалтын их сургуулиас судалгааны их сургуульд" хүрэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон юм.
19.00 цаг хүртэл хуралдсан тус хурлыг нээлттэй зохион байгуулан явуулж, бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжийн дарга нар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар дүгнэж ярилцлаа.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга, шинжлэх ухааны доктор дэд хурандаа Б.Өлзийхуяг илтгэлээ амжилттай бэлтгэсэн багш, оюутан, сонсогч сурагчид болон тэдний илтгэлийг удирдаж бэлтгүүлсэн багш нарт талархал илэрхийлж, "Дурсамж" гардуулснаар хурлын ажиллагаа өндөрлөсөн юм.
Эх сурвалж : Батлан хамгаалах яам