ОХУ-Д 433 ХҮҮХЭД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХААР БОЛЛОО

2016-12-10  

БСШУС-ын сайд Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайдтай албан ёсны уулзалт хийж,  хоёр улсын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргажээ.

Мөн ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийгийн урилгаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон “Олон улсын соёлын V чуулга уулзалт”-д оролцож, хоёр улсын соёлын салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна.

Монгол-Оросын кино өдрүүд болно

БСШУС-ын  сайд Ж.Батсуурь  айлчлалын хүрээнд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр соёлын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.

  • Хоёр улсын кино өдрүүдийг 2017 онд харилцан зохион байгуулахаар болов.
  • Монгол Улсын Хөгжим бүжгийн дунд сургуулийг Хөгжмийн их сургууль болгон өргөжүүлэхэд ОХУ-ын тал  дэмжлэг үзүүлнэ гэв.
  • Хоёр улсын сонгодог хөгжмийн тоглолтыг харилцан зохион байгуулахаар болов.
  • Хоёр улсын соёлын өдрүүдийг 2018 онд өргөн цар хүрээтэйгээр харилцан зохион байгуулахаар тохиров.
  • ОХУ-ын Төв номын сан Монгол Улсын Төв номын сан хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

ОХУ-ын дасгалжуулагч нар  манай улсад гэрээгээр ажиллана

БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын I орлогч дарга, ОХУ-ын Олимпийн хорооны Ерөнхийлөгч А.Д.Жуков, Төрийн Думын Биеийн тамир, спорт, аялал жуулчлал, залуучуудын байнгын хорооны дарга М.В.Дегтярев нартай арваннэгдүгээр сарын 29-нд, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобковтой арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тус тус  уулзав. Улмаар  хоёр улсын биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр спортын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.

  • Спортын салбарт хамтран  ажиллах санамж бичигт 2017 оны долдугаар сард гарын үсэг зурахаар болов.
  • Хоёр улсын Үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл цугларалтыг 2018 оноос ээлжлэн зохион байгуулахаар харилцан тохиролцов.
  • ОХУ-ын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг манай улсад гэрээгээр ажиллуулахаар болов.
  • Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, төрийн байгууллагын болон спортын холбоодын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Спортын яамны харьяа Сочи хотын Олимпийн академид давтан сургах, мэргэшүүлэхээр болов.
  • ОХУ-д өвлийн болон багийн спортын дасгалжуулагчаар сургах оюутны тоог нэмэгдүүлэхээр болов.
  • Монгол Улсад  2020 онд зохиогдох “Азийн хүүхдийн спортын наадам”-д шаардагдах төсөвт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургана

Айлчлалын хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильеватай уулзлаа. Мөн энэ өдөр ОХУ-ын Россотрудничество агентлагийн дэд дарга  Г.Д. Юрьевичтай албан ёсны уулзалт хийв. Энэ хүрээнд боловсролын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

  • 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургах болов.
  • ОХУ-ын соёл, урлагийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг  их, дээд сургуульд элсэн суралцах Монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг 2017 оноос Монгол Улсад  зохион байгуулахаар болов.
  • Монгол Улсад ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулдаг, ОХУ-ын ерөнхий боловсролын гэрчилгээ хүлээн авдаг ерөнхий боловсролын сургууль (ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос-Монголын хамтарсан III сургууль) төгсөгчдийн төгсөлтийн ерөнхий шалгалт авах төвийг МУБИС-д  түшиглэн байгуулахаар болов.
  • Мөн эдгээр сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын их, дээд сургуульд үнэгүй суралцуулахаар болов.
  • Орос хэлний сургалтын төвийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн дэмжлэгээр МУБИС-д  байгуулахаар болов.
  • Орос хэлний бэлтгэл анги нээж хичээллүүлэхээр болов.
  •  Орос хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх зуны сургалтыг ОХУ-д зохион байгуулахаар боллоо.

Залуу судлаачдыг  ОХУ-д судалгаа хийх боломжоор хангана гэв

Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ОХУ-ын “Суурь судалгааны сан”-гийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  Энэ хүрээнд био анагаах, газар зүй гэсэн тэргүүлэх чиглэлүүдээр дараах арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцов.

  • Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан хамтарсан олон улсын хурал зохион байгуулахаар болов.
  • Хоёр улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
  • Палентолог, геологи, биологийн хамтарсан экспидицийг үргэжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.
  •     Монгол Улсын залуу судлаачдыг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд хамтарсан судалгаа хийлгэх, дадлагажуулах, сургалтад хамруулахаар боллоо. 

 

 

Эх сурвалж : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bi:Orosiin programmaar surgadag ner zaagdsan oros surguuli tugssun huuhduudiig orsod unegui suralcuuln gdg n ih taalagdlaa,hurdan ajil hereg bolgohiig husy! 2016-12-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АН-ЫГ ШИНЭЧЛЭХ ДАРГЫГ НЭРЛЭНЭ ҮҮ?