ГАНЖУУР ДАНЖУУРЫГ ХОС БИЧГЭЭР БУУЛГАСАН ДЭЛХИЙД ГАНЦ ОРОН МОНГОЛ

2016-12-21  

Дорнын их нэвтэрхий толь, их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг орчин цагийн крилл бичигт буулгах ажлыг “Цогт цагийн хүрдэн соёлын төв” амжилттай хэрэгжүүлэн дуусах гэж байна. Энэхүү судрыг анх зургаан жилийн өмнөөс орчуулж эхэлсэн. Манж, төвд, хятад,монгол хэл сайн эзэмшсэн лам хуврагууд болон МУИС-ийн хэл шинжлэлийн мэргэжлээр төгссөн судлаач нар хамтран хөрвүүлж байна. Хөрвүүлгийн ажил 70 хувьдаа оржээ.

Тэд Ганжуурын 108 боть, Данжуурын  225 боть их хөлгөн судрыг крилл бичгээр 340 боть ном болгох юм. Ганжуур, Данжуур нь санскрит, Түвд, Монгол, Хятад, Солонгос зэрэг дэлхийн цөөхөн улс орон өөрсдийнхөө эх хэл дээр буулгасан бөгөөд Монголчуудын хувьд Ганжуурыг нэн эртнээс түүвэрлэн орчуулсаар ирсэн. Ганжуурыг эх хэлнээ буулган судлахын зэрэгцээ алт, мөнгө, зэс тэргүүтэн зэрэг есөн эрдэнээр бүтээсэн орон дэлхийд монголоос өөр байдаггүй юм байна.

Манай улсын хувьд хоёр дахь удаагаа өөрийн хэлээр буулгаж байгаа юм. XVI зуунд Лигдэн хааны зарлигаар “Ганжуур”-ыг бүрэн эхээр нь орчуулсан байдаг. Энэ удаад “Цогт цагийн хүрдэн” соёлын төв 400 жилийн дараа дахин хөрвүүлэхдээ босоо монгол бичиг, кирилл бичиг хоёроор буулгаж байгаа юм. Энэ нь өөрийнхөө хэрэглэдэг хос бичгээр буулгасан дэлхийд ганц оронд тооцогдож байна.

 

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Соёлыг дэмжигч:Үнэн зөв орчуулаасай. Дээр нь Үнэхээр дэлхийн хэмжээний интернэтийн сүлжээг ашигладаг юм бол Монгол улсыг хүлээн зөвшөөрсөн крилл үсгээр бүх сайтад хандаж ажиллаж байхыг хүсэж байна. Тэртээ тэргүй монгол крилл үсгээр бичих болмжтой байхад латин үсгээр бичиж өөрсдийгөө доромжлодгоо болимоор юм. Бүгдээрээ крилл үсгээр бичиж энэ сошиал сүлжээг ашиглая гэж уриалж байна. Би даанч ганцаараа юм даа. 2016-12-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?