ШОКОЛАД ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ

2016-02-11  

1868 онд Ричард Кадбьюри хамгийн анх хайртай бүсгүйдээ зориулж зүрхэн хэлбэртэй хайрцагтай шоколадыг бэлэглэсэн гэдэг. Тэгвэл шоколад хэрхэн бий болдог, яаж хийдэг талаар сонирхуулъя. Шоколадыг какаоний модноос гаргаж авдаг. Энэхvv мод нь экваторын бvс нутагт, ялангуяа Ємнєд Америк, Африк, Индонез гэх мэт газруудад ургадаг байна. Какаоний модны жимс нь ойролцоогоор ханборгоцойн дайны хэмжээтэй бєгєєд дотор нь какаоний буурцагууд буюу vр нь байрладаг. Эдгээр жижигхэн буурцагуудыг долоо хоног исгээд, наранд хатааж дараа нь шоколадны vйлдвэрт хүргэнэ. Yйлдвэрт буурцагыг хуурч амт оруулна. Олон газраас төрөл бүрийн буурцагууд ирэх бөгөөд өөр өөр амт чанартай байдаг тул тэднийг янз бvрээр нийлvvлж тєрєл бvрийн амттай хольц гаргаж авдаг байна.

Хуурч хольсны дараа буурцагуудыг нунтаглаж, эндээс зунгааралдсан єтгєн гарах бєгєєд vvнийг шоколадны ликёр гэж нэрлэнэ. Буурцагууд нь тодорхой хэмжээний тослогийг өөртөө агуулж байдаг. Ойролцоогоор 32.2° цельсийн градуст буурцагыг шингэрүүлдэг. Ингэснээр шоколадны ликёр буюу амтлаагvй цэвэр шоколад гарч ирдэг. Ийм өтгөн ликёрыг амтлавал нэлээд гашуун амт мэдрэгдэнэ. Өтгөн ликёрыг сүү болон сахар, ванилинаар баяжуулж хольж өгснөөр та бидний амтархан идэх дуртай шоколад бий болдог байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tsuki:uneheer sonirholtoi bn bllaa duu mn ndas dnda chocolate iig yugaar yj hiideg ve gj asuugad bdg ym 2022-01-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?