САЙХАН БИЧИГТНҮҮД ИХ СУРГУУЛЬД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАНА

2017-01-10  

“Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг "Монголын сайхан бичигтэн"  улсын уралдаан  20 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа.

Шилдгийн шилдэг оролцогчоор Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Е.Анужин тодорсон бол тэргүүн байрын эзнээр Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори Нэгдүгээр сургуулийн 12-В ангийн сурагч Ө.Ундармаа, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12-О ангийн сурагч Э.Энхзаяа, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12-В ангийн сурагч Ц.Бадамцэцэг нар тодорч  МУИС, МУБИС-д Төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо.

Долоон ангилалд явагдсан тус уралдаанд 700 орчим уран бичигтэн өрсөлдсөн юм.  Үүнээс үзэхэд жил ирэх тусам Үндэсний бичиг соёлоо дээдлэгч хүүхэд, залуус нэмэгдэж байгаа нь сайшаалтай байна. Тус уралдаанд аймаг, сумд, есөн дүүргээс олон зуун сайхан бичигтэн оролцсон бөгөөд Баянхонгор, Төв,  Архангай аймгаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлсэн байна.

Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн, 90 настай С.Жигмэдсүрэн байсан бол хамгийн балчир нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн 4-Г  ангийн сурагч Э.Тэмүүжин, нэгдүгээр сургуулийн 4-Г ангийн сурагч Г.Батмөнх нар байсан юм.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДЭЭС ТА ХЭНИЙГ НЬ ИЛҮҮ ДЭМЖИХ ВЭ?