ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД 200 ГАРУЙ ХҮҮХДИЙН НОМЫГ ХАНДИВЛАЛАА

2017-01-13  

Тайванийн Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд зочлрн 200 гаруй хүүхдийн номыг хандивлалаа.

Эдгээр номуудыг Тайванийн ард иргэдээс цуглуулсан бөгөөд Хятад, Англи хэл дээр хэвлэгдсэн шинжлэх ухаан, танин мэдэхүйн, сурган хүмүүжүүлэх, ахуй соёлыг тусгасан, дэлхийн уран зохиолын хүүхдийн номууд багтсан байна.

Энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Тайваны Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хүүхдүүдийн сурч мэдэх эрхийг дээдэлж, номын сангийн өв санг өргөжүүлэн ажиллаж байгаад Тайвань улсын төлөөлөгч дүүргийн удирдлагуудад талархал илэрхийллээ. Мөн Тайванийн гэр бүлийг дэмжих сангаас хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?